Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын хүүхдүүдийн дунд зонхилж буй зургаан хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй олгохоор болсон талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэв.
Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол улсын хүүхдүүдийн дунд зонхилж буй зургаан хавдрын 30 гаруй нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй олгохоор болсон мэдээллийг дөнгөж сая надад өглөө. Эрүүл мэндийн яам хүүхдийн хорт хавдрыг эмчлэх 30 гаруй эмийг авах баримт бичигт гарын үсэг зурах эрх олгох хүсэлтийг ЗГ-т хүргүүлнэ. Засгийн газар үүнийг яаралтай хэлэлцэж шийдвэрлэж өгнө байх. Эдгээр 30 гаруй төрлийн эмийг оруулж ирснээр хүүхдүүдийн дунд зонхилж буй хорт хавдарыг эмчлэх боломж нээгдэнэ” гэв.