Мялзан өвчин илэрсэн 36 гахайг устгажээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хуурч багийн “Сүм”-ийн тавдугаар гудамжинд иргэн Г-ийн 36 гахай “Гахайн афирик мялзан” өвчний шинж тэмдэгтэй өвчилжээ. Гахайнуудаас авсан дээж батлагдаж, тус сумын Засаг даргын А/143 дугаар  захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

 

Хяналтын 3 цэгт Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан иргэн Г-ын өвчилсөн 36 гахайг зориудаар устгаж, 6370 м2 талбайд халдваргүйтгэл хийсэн байна. Дахин мал, амьтан өвчлөөгүй тул Цагааннуур сумын Засаг даргын энэ сарын 04-ний өдрийн А/165 дугаар захирамжаар хорио цээрийг цуцалжээ.