Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аар Байгаль орчны салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, агаар болон орчны бохирдлыг бууруулах хүрээнд холбогдох албаныхантай уулзаж байна.
Уулзалтад БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний Сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Х.Энхбат болон холбогдох албаныхан, Байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцож байна.