“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны 2022 оны наймдугаар сард эхлүүлж байсан бол 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцын өргөтгөл өчигдөр ашиглалтанд оржээ.
Цаашид ОХУ-ын станцуудад гэмтэл гарахад манай улсын эрчим хүчний салбар бие даах боломжтой болсон байна.
Монгол Улсын анхны том чадлын энэхүү батерей станц нь ОХУ-аас авах импортын цахилгааны хэрэглээг 59МВт-аар бууруулж чаджээ.