НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 2195 ОРТОЙГООР ХҮҮХДЭД ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Томуу, томуу төст өвчний нийслэл дэх тархалтын нөхцөл байдлыг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн хэвтүүлэн эмчлэх орны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт 615 ор нэмж дэлгэсэн.
Эрүүл мэндийн яамны харьяа ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ХӨСҮТ-д нийт 530 орыг нэмж дэлгэн нийт 645 ортойгоор, БХЯ, ХЗДХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй зөвшилцөн нийт 120 оронд томуугийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлэхээр болсон.
Нийслэлийн хэмжээнд одоогоор хэвтүүлэн эмчлэх нийт 2195 ортойгоор хүүхдэд томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээ үзүүлж байна.