“Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, АНУ-ын Тээврийн яам хоорондын Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Санамж бичиг байгуулагдсанаар:
Ухаалаг тээврийн системийг хөгжүүлэх
Зам тээврийн салбарт шинэ техник технологи, инновац нэвтрүүлэх
Олон төрлийн тээврийн хөгжүүлэлт хийх
Зам тээврийн дэд бүтцэд Америкийн хөрөнгө оруулалтыг татах
Ачаа тээврийн төлөвлөлт, аюулгүй ажиллагааны чиглэлээр талууд хамтран ажиллах боломж нээгдэж байна.
Тухайлбал авто зам, хурдны авто болон төмөр зам, транзит тээвэр, иргэний агаарын тээврийн салбарт үр ашигтай хамтран ажиллаж Монгол Америк хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлнэ.
ХОЛЫН АМЕРИКИЙГ ОЙРТУУЛСАН-ЗАМ ТЭЭВРИЙН СЭРГЭЛТ