Австрали улсад зарим нутгаар 45 градус хүртэл халж байна. Нэн ялангуяа баруун нутгийн мужууд, умард хэсгээр, Күийнсландын зүүн хэсгээр хэт халалт болж байгаагийн улмаас ихэнх нутгаар ой хээрийн түймэр газар авах эрсдэлтэй байгаа аж. Баруун мужийн нийслэл Перт хотод Ням гарагт 35 градус хүрч халсан нь 12-р сарын дунджаас 5 градусаар их үзүүлэлт болжээ.
Мөн Ням гарагт энэ мужид ой хээрийн 20 түймэр бүртгэгдсэний улмаас ойр хавийн суурингуудад онцгой байдал зарлажээ. Австралийн зүүн эрэг орчмоор Номхон далайн Эль Нино урсгалын улмаас мөн л хэт халж, циклон, үер их болж, ой хээрийн түймэр гарсаар байна.