Оскарын шагналт Parasite киноны од И Сун Кюн өчигдөр өглөөний 10:30 цагийн орчимд машинаасаа ухаангүй байдалтай олдсон. Түүнийг яаралтай тусламжийн тасагт хүргэсэн ч ухаан оролгүй байсаар нас барсан байна. Тэрээр энэ жил 48 нас хүрээд байжээ.
Талийгаачийн цогцсыг өнөө өглөө (12-р сарын 28-ны өдөр) авсанд хийж, маргааш өглөө буюу 12 дугаар сарын 29-нд Хойд Jeolla мужийн Буан-гун дахь гэр бүлийнх нь оршуулгын газарт оршуулах ёслол үйлдэх юм байна.
Солонгос улсад хар тамхины хэрэгт холбогдсон олны танил иргэдэд нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Жүжигчин И Сун Кюн хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж, шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан ч сошиалаар түүнийг хар тамхичин гэх мэдээлэл тасралтгүй үргэлжилсэн учир түүнийг амиа хорлоход хүргэсэн гэх мэдээлэл байна.