Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн байна. Өргөдөлдөө хувийн шалтгааны улмаас үүрэгт ажлаа өгөх хүсэлтээ илэрхийлсэн хэмээн УИХ-ын дарга чуулганы хуралдааны үеэр хэллээ. Уг өргөдлийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, нууц санал хуралтаар олонх дэмжлээ.