Өнгөрсөн оны 12 сарын сүүлээр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод сүүлийн 40 жилд ороогүй их цас орсон байна. Сөүлийн зарим хэсэгт ням гарагт Цасны зузаан 12 см-т хүрсэн нь 1981 оноос хойших хамгийн их хур тунадаст тооцогдож байгаа юм байна.
Зарим хэсэгт автозам дээр түгжрэл үүсэж, халтиргааны улмаас цөөн тооны осол гарсан учир Сөүлийн төв дүүргийн таван эгнээ замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарласан байна. Явган хүний замууд ч мөн цас мөсөөр хучигджээ.
Сөүл хотын захиргаа нийслэл хот даяар цас цэвэрлэх ажилд 4689 хүнийг дайчлан, 1218 техник хэрэгсэл гаргасан байна.