326-р ангид амиа алдсан цэргийг гадны нөлөөгүй нас барсан гэх дүгнэлт гарчээ

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-нд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид  алба хааж байгаад амиа алдсан цэргийг гадны нөлөөгүй нас барсан гэх дүгнэлт гарчээ. Дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэнд нь танилцуулсан байна. Хохирогчийн ар гэрийнхний зүгээс дүгнэлттэй танилцаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр холбогдох байгууллагуудад хүсэлтээ гаргажээ.

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэлээ.