Айлын байшин, гараж, машин шатаж, их хэмжээний хохирол учирчээ

Дархан-Уул аймгийн Хонгор сум Салхит багийн нутагт иргэн Д-ийн эд хөрөнгө бүхэлдээ шатаж, их хэмжээний хохирол амсчээ. Д-ийн 10х7.5 метрийн хэмжээтэй байшин, 10х3.5 метрийн хэмжээтэй гараж, “Honda Acty” загварын ачааны автомашин бүрэн шатсан байна.

 

Энэ тухай дуудлага өчигдөр 06:44 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид ажилллаж, галыг унтраажээ.