Энэ жилийн УИХ-ын сонгуулийн зардалд нийт 32 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
2024 оны УИХ-ын сонгууль ихээхэн онцлогтой болно. Тодруулбал, УИХ-д 126 гишүүн сонгогдоно. Тэдний 48 нь намын нэрээр сонгогдох бол 78 гишүүн нь том тойргоос сонгогдоно.
Тойрог томссон нь шинээр нэр дэвшигчид болон залуучууд, эмэгтэйчүүдэд хүнд тусахаар байгаа юм. Гэхдээ УИХ дээр том бодлогуудаа хэлэлцэн урагшлуулахад том тойрог ач холбогдолтой.
УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 28-нд товлосон юм. Энэ өдөр нь Баасан гаригт тохиож байгаа бөгөөд бүх нийтээрээ амарна.