С.Билэгсайхан:Төрийн өндөр албан тушаалтан хулгай хийвэл эх орноосоо урвасанд тооцно гэсэн заалт Үндсэн хуульд оруулах ёстой байж гэж боддог

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхантай ярилцлаа.

-Ардчилсан Үндсэн хуулийг батлах үеийн Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байснаас ярилцлагаа эхэлье?

-Монголчууд хар гэртээ хаан, бор гэртээ богд болсон үе л дээ. Зөвлөлтийн эрхшээлээс гарсан. Тэр үед манай улсын төсвийн 80 хувийг ЗХУ татаасаар өгдөг байсан. 1990 онд манай улс ардчилал руу орсон. Ингээд ЗХУ татаас өгөхөө больж, өөрсдөө бие дааж яв гэдэг байдал руу орсон. Тэр үед Монгол Улс ургацаа хурааж авч чадахгүй байдалд орсон. Ургац хурааж авч чадахгүй байна гэдэг нь өлсгөлөнд орох нөхцөл үүснэ шүү дээ. Дэлгүүрт давснаас өөр бараагүй болсон. Газар тариалан эрхлэгчид ажилгүй болсон. Үйлдвэрүүд бүгд зогссон. Тухайн үед социалист орнуудын эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл гэж байсан. Тэд төвлөрсөн маягаар санхүүжилт хийдэг байлаа. Мөн материалаар хангаж өгдөг байсан. Өөрөөр хэлбэл, гутлын үйлдвэр байлаа гэхэд резин, цавуугаар нь хангадаг. Монголчууд дотооддоо хийдэггүй. Ийн төвлөрсөн шугамаар татаас өгч, төвлөрсөн материалын хангамж өгдөг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төвлөрсөн шугамаар тарааж өгдөг байсан. Гэтэл нэг өдөр байхгүй болчихсон. Одоо зарим хүмүүс “Манайх гутлаа өөрсдөө хийдэг, Вьетнам руу гурван сая гутал гаргадаг байсан. Ардчилал гарч ирээд больсон” гэж ярьдаг. Чанартай, чанаргүйгээс үл хамаараад хүчээр Вьетнамд өгдөг байсан юм.

-Анхны ардчилсан Үндсэн хуулийг баталснаар Монголд ямар ололт, амжилтыг авч ирэв?

-Тухайн үед бид нэгдүгээрт, малыг хувьчилсан. Монголын Ардчилсан намын анхны ЕНБД-ын хувьд би удирдаж зохион байгуулж байсан. Тухайн үеийн таван жилийн ерөнхий төлөвлөгөөнд 25 сая малтай болох зорилт тавьж байлаа. Тэгвэл өнөөдөр жилд 20-30 сая төл мал хүлээж авч байна. Өнгөрөгч жил нийт 79 сая мал тоологдлоо.

Үүнээс гадна барилга, үйлдвэрийн ажилчдаа яах вэ гэдэг асуудал тулгарсан. Э.Бат-Үүл гадаад паспортыг олгоё гэж анх санаачилсан. Өнөөдөр монголчууд дуртай цагтаа гадагшаа явчихаж байна. Социализмын үед Намын төв хорооноос очиж авдаг байлаа шүү дээ. Ингэхдээ ажилдаа сайн, муу байгаагаас шалтгаалж явуулах үгүйгээ шийднэ. Ингэж тэр хүндрэлээс гарч байлаа. Үүний дараа нийгмийн хямрал үүссэн. Тиймээс нийгмийн зөвшилцөлд хүрэх зайлшгүй шаардлагатай болсон. 1990 онд анх сонгууль болсон. 430 депутатаас бие даагчидтай нийлээд Ардчилсан хүчнээс 49 хүн сонгуулиар гарсан. Үндсэн хууль батлах процесс их төвөгтэй явсан. Үндсэн хуулиа баталж чадахгүй бол иргэний дайн руу орно шүү дээ. Монголчуудын том ололт нь Үндсэн хуулиа баталж аваад, хуучин социализмаасаа татгалзсан. Хүн төрөлхтний шинэ жам ёсны хөгжил рүү орсон. Үүнийгээ баталгаажуулж, Зөвлөлтийн эрхшээлээс гарлаа гээд Үндсэн хуулийг баталж баталгаажуулсан.

байхгүй харин “мал төрийн хамгаалтад байна” гэсэн заалт байлаа шүү дээ. Үндсэн хуульд оруулахаар анх бидний бодож байсан, ярьж байсан зүйлүүд биелэгдээгүй. Бид баталж чадаагүй. Учир нь дийлэнх олонх хэсэг нь гараа өргөөд баталчихаад байсан. Мал нь төрийн хамгаалалтад байдаг. Хүн нь байдаггүй. Тиймээс бид ерөөсөө л хүний эрхийг баталгаажуулж авъя.

Хоёрдугаарт, Зөвлөлтийн эрхшээлээс гарсан гэдгээ тунхаглаж, ямар ч л байсан Үндсэн хуулиа баталж авъя гэсэн зорилготой болсон. Эргээд Үндсэн хуулийг харахаар салбар хуулиуд гараад ирсэн. Өнгөрсөн хугацаанд 700 гаруй хууль батлагдсан байна. Өөрөөр хэлбэл, төрд 700 эрх өгчихсөн. Иргэнд 700 үүрэг өгчихсөн байна. Анхны Үндсэн хуулийг харвал хамгийн эхний өгүүлбэр нь “Монголын ард түмэн бид” гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ Үндсэн хууль Монголын иргэдэд зориулсан хууль. Төрд биш. Үндсэн хуулийн гол зарчим нь төр иргэн хоёр тэнцүү эрхтэй байна. Маргаан үүсвэл түүнийг нь шүүх шийднэ. Гэтэл энэ зарчим өнөөдөр 1400 заалтаар зөрчигдөж байна. Иргэдийг үүрэгжүүлээд л байна. Үүрэгжүүлээд л байна.

Хоёрдугаарт, Австрид салаавч бид ялна гэсэн утгатай. Болгарууд толгой сэжилбэл “Оkey” гэсэн утгатай. Тиймээс тэр салаавч гаргасан иргэн ямар ч хүмүүжил, соёлтой байж болно. Манайд цагдаа нь хүртэл маш хурдан арга хэмжээ авч байна. Гэтэл өнөөх ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэг яасан бэ. Хэдэн их наядаар хулгайлсан хүмүүс ял шийтгэл аваагүй байгаа биз дээ. Гэтэл хэдэн хүүхэд салаавч гаргасныхаа төлөө торгуулж байна. Үүнээс хүний эрх ямар ач холбогдолтой вэ гэдэг нь харагдаж байгаа байх. Тиймээс төр цомхон байх ёстой. Өнөөдөр төрийн 225 мянган албан хаагч амьдрах гээд л явж байгаа. Гэхдээ амьдрах арга нь өөр болчихоод байна. Төрд өөрийн хүнийг шургуулж байж бусад нь бизнесээ авардаг, тендерт ялдаг систем бий болсон. Ашиггүй ажиллаж байгаа маш олон улсын үйлдвэрийн газар бий. Хувийн хэвшилтэй давхардсан газруудыг хувьчлах хэрэгтэй.

сая 622 километр квадрат нутагтай. Иргэн бүрд нэг га гэхээр 36.5 километр га газрыг болно. Эдийн засагч Дэмбэрэл өрх бүрд хоёр га гэж яриад байна лээ. Анх эсэргүүцдэг байсан. Тиймээс сонгуульд хүмүүс ингэж амлаж орох байх. 0.7 га газар олголт 17-хон хувьтай байгаа юм билээ. Иргэд газар авахгүй байгаа шалтгаан нь эдийн засгийн үр ашиггүй гэж бодоод байна. Тиймээс Эрдэнэс Таван толгойн 99 хувийг хувьчлах ёстой. Бид 34 тэрбум ам.долларыг төлөхийн тулд төрөөгүй. 400 гэр бүл хууль хяналт, шүүхийнхнээр хамгаалуулчихаад бидний баялгийг идэж байна. Тиймээс бид тэднээс баялгаа авчих хэрэгтэй. Үүнийг ярихаар манай намынхан намайг бэлэн юм амлаад, коммунист байна гэсэн. Манай улс зах зээлд шилжээд 34 жил болж байна. Үхэл хатал, өвчин зовлон, өр зээл гэхчлэнгээр иргэд яаж ийгээд өнөөдрийг хүргэсэн. Тиймээс нэг удаа нөхөн төлбөр өгөх ёстой. Иргэд аргаа бараад таксинд явж байна шүү дээ. Өнөөх луйварчид бүх зах зээлийг эзэлчихсэн учраас тэр. Солонгосын компаниудыг харвал жижиг ажлуудыг нь жижиг компаниуд хийдэг. Ингэж байж цогц машин босгодог.

Гэтэл манайх бүгдийг хийнэ. ТҮЦ ч ажиллуулна. Сүлжээ дэлгүүр ч ажиллуулна. Бүгдийг нь томчууд нь авчихаж байна. Хонь хулгайлаад долоон жил шоронд явж байна. Харин их наядаар нь хулгайлбал гишүүн болж байна. Энд иргэд ч буруутай. Тухайн үед 100 мянган төгрөг авчихвал болчихоод байна. Тиймээс бидний гурав дахь алхам хувь хүн рүүгээ чиглэсэн бодлого явуулах ёстой. Төр нь зөвхөн иргэний төлөө байх ёстой.

Р.ХИШИГЖАРГАЛ

Эх сурвалж:”Өдрийн сонин” 2024.01.05 003 /7369/