Х.Баттулга: Хөрөнгө оруулагч нэрээр бусад улс орны иргэд орж ирээд МУ-ын газар нутаг дээр газар эзэмшээд амьдрах хуулийн цоорхой бий болно

Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын дарга Г. Занданшатарт Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ. Үүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр Ч.Хүрэлбаатарын өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын гэгч хуулийн талаар МУ-ын Ерөнхийлөгчөөр, Г.Занданшатартай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хамт ажиллаж байсан хүний хувьд шаардлага хүргүүллээ. Газрын асуудалд хөнгөн хандаж болохгүй байна. Нэг нам дангаараа эрх барьж байгаа энэ үед биш 2024 оны шинээр байгуулагдах 126 гишүүний бүтцээрээ хэлэлцүүлэх хэрэгтэй. 100 мянган долларын босгыг байхгүй болговол хөрөнгө оруулагч нэрээр бусад улс орны иргэд орж ирээд МУ-ын газар нутаг дээр газар эзэмшээд амьдрах хуулийн цоорхой бий болно. Иймээс эргэж хараач гэсэн санал гарч байна” гэлээ.