Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-нөөс түр зогсооно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал авах өдрийг дуустал хугацаанд түр зогсооно.

Иймд иргэн та тогтоосон хугацаанаас өмнө Улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойр байрлах төв, цэг, нийслэлийн үйлчилгээний цэг болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /https://e-mongolia.mn/-ээр дамжуулан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх боломжтой гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.