Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед “Согтуу залуу мөргөж унагаад гар утас дээрэмдчихлээ” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад 58 настай, эрэгтэй Б-н нүүрэн тус газарт үл таних хүн нэг удаа цохиж, Самсунг загварын гар утсыг нь дээрэмдэн зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, 40 настай, эрэгтэй Б нь согтуурсан үедээ дээрх хэргийг үйлдсэн болохыг тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.
Хуулиндаа “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.
Иргэд Та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг, энэ төрлийн гэмт хэргийн санаа бодол өөртөө агуулж буй иргэн та хуулийн дээрх зохицуулалтаар хорих ял бүхий шийтгэлтэй болохыг анхаарч гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.