ГССҮТ: Дүнжингаравын орчимд гарсан галд өртсөн иргэдээс таван хүний биеийн байдал маш хүнд, эрчимт эмчилгээнд байна

БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60тонн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч шатсаны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд 14 иргэн ханджээ.

Эдгээр иргэдийн тав нь биеийн байдал маш хүнд буюу 50-90 хувийн түлэгдэлттэй, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бол дөрвөн иргэн энгийн тасагт бусад иргэд тусламж үйлчилгээ аваад явсан байна.