Зам тээврийн ноцтой ослоор хүний амь эрсэджээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сум 25 дугаар зөрлөг гэдэг газарт зам тээврийн ноцтой осол гарчээ.

 

Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан “Фотон BJ4259” загварын зүтгүүр автомашин, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Тоёота приус-30” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан  Г /41 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах,аврах 23 дугаар ангийн алба хаагчид цогцсыг гарган, Айраг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.