Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Хуульзүйн сайд Н.Энхбаярыг шүүхэд өгсөн үү

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Нүүрсний сонсголоор өөрийг нь нүүрсний хулгайд хамааралтай хэмээн зарласан долоон хүнийг нэр төрд халдсан хэмээн шүүхэд өгчээ. Уг сонсголыг Хуульзүйн сайд Н.Энхбаяр ахлаж явуулсан билээ. Тэгвэл нэр төрд халдсан хэмээн шүүхэд өгсөн долоон хүний нэг нь түүний нэг танхимын гишүүн Хуульзүйн сайд Н.Энхбаяр байж магадгүй байна.

Сануулахад: Өнгөрсөн 12 дугаар сарын 22-нд  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд нарын хамаарал бүхий Адмирал ХХК нь нүүрсний гэх хэрэгт холбоотой схемийг нүүрсний сонсголоор мэдээлж, түүнийг гэрчээр дуудсан боловч  хөдөө томилолттой хэмээн очоогүй байдаг.

Нүүрсний сонсголд гэрчээр дуудаад ирээгүй хүмүүст хариуцлага тооцож өгнө үү гэх албан бичгийг Хуульзүйн сайд Н.Энхбаяр холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа билээ.

Д.Гэрэл