Сураггүй байсан дөрвөн иргэнийг олжээ

Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Цэнгээгийн худаг” гэдэг газарт суудлын автомашинаар зорчиж явсан иргэд сураггүй болсон тухай дуудлага 2024.02.04-ний 03:08 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Приус-41” загварын суудлын автоСумашинаар зорчиж явсан иргэн С /48 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/, Х /13 настай, эрэгтэй/, А /12 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 06:30 цагт тус сумын Хөшөөт багийн “Гэзэггүй-Ар” гэдэг газарт автомашин нь цасанд суусан байсныг олжээ. Аврагчид дөрвөн иргэнийг сумын төвд хүргэсэн байна.