БНСУ-д хууль бусаар амьдарч байгаад нутаг буцаж буй иргэд торгууль төлдөг шинэ журам үйлчилж эхэллээ. Хууль бусаар амьдарч байгаад баригдах юм бол 20 сая воны торгууль төлөх юм байна. Гэхдээ 12 сарын 11-нээс 2020 оны 6 сарын 30-ны хооронд өөрийн хүсэлтээр нутаг буцаж буй хүмүүс торгуулиас чөлөөлөгдөх аж. Өмнь нь явах өдрөө бүртгүүлээд нутаг буцдаг байсан бол одоо оршин суугаа нутаг дэвсгэрт буй Гадаадын иргэн харъяатын төв дээр очиж урьдчилан бүртгүүлсэн байх ёстой юм байна.
Тус улс дээрх арга хэмжээ авах болсон шалтгаан нь хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид гэмт хэрэгт холбогдох болсонтой холбоотой аж.