НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Автозам ашигласны хураамжийг нэмэгдүүлсэн шийдвэрийг хэлэлцэж улмаар төлөөлөгчдийн 79,17 хувиар дэмжиж цуцаллаа. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулахаар болсон байна. Учир нь авто зам ашигласны төлбөрийн мөнгийг 2020 оны нийслэлийн урсгал зардалд оруулж тооцсон байсан аж.
Гэхдээ шаардлагатай гэж үзвэл төрийн алба хаагчдыг цомхотгож, урсгал зардлаа танаж нийслэлийн ажлыг явуулна гэдгээ Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдэгдлээ.
Одоогийн байдлаар 650 мянган автомашин бүртгэлтэйгээс өдөрт 300 мянган автомашин хөдөлгөөнд оролцож, автозамын ачааллыг нэмэгдүүлж, гэр хорооллын тоосонцрыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж, баруун, зүүн дөрвөн замын олон чиглэл бүхий гүүрэн гарц барих, гэр хороололд автозам барих, далан засварлах байсан шийдвэрийг Ерөнхий сайдын чиглэл өгсний дагуу ийн цуцаллаа.