Нэр бүхий шүүгч нар авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж буй. Тэгвэл шүүгч нарт авлига өгсөн сайд болон найзыг нь шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаа 461 дүгээр хорих ангид хоригдож байхдаа амиа хорлож, түүний хүү Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат хил даван зугтсан.
Тэднийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгаж байсан юм. Тэгвэл тэд авлига авсан нь тогтоогдсон өөр нэгэн баримт ил болжээ. Тодруулбал, тэд нэгэн сайдын найзын компаниас авлига авсан нь баримтаар нотлогдсон байна. Энэ хэрэгт гавьяат хуульч Л.Бямбаа хүүгээ зуучилсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө. Тус хэргийг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд тун удахгүй С.Төмөрбаатарыг Монголд олж авчрахаар болсон билээ.