Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 5 дугаар хороо, Баянголын 44 дүгээр гудамжинд нийтийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 18:53 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:00 цагт очиход иргэн Б-ын 10х25 метрийн хэмжээтэй 1 давхар нийтийн байрны 2х3 метрийн хэмжээтэй 5 тоот өрөөний дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргажээ.