Өнөө, маргаашдаа буюу гуравдугаар сарын 12, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарна.
Үүний улмаас цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Түүнчлэн хот, суурин газар барилга байшингийн дээврийн цас хайлж, мөстөн хүний дээрээс унаж бэртээж гэмтээж болзошгүй. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд дээврийн цас, мөсөө цэвэрлэж бусдын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал тавихыг зөвлөе.
Эх сурвалж: ОБЕГ