Хаврын чуулганы эхэнд ҮАБЗ-ийн мэдээллийг ХААЛТТАЙ сонсоно

УИХ-ын 2020 оны сонгуулиар бүрдсэн 76 суудалтай парламент бүрэн эрхийн хугацаан дахь сүүлийн хаврын чуулганаа маргааш нээнэ.

Чуулганы хуралдааны эхэнд  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хаалттай мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна. Мөн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,   Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар хэлэлцэхээр товлосон.