Өнөөдөр байнгын болон дэд, түр хороод хуралдана. Тухайлбал, ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах УИХ-ын Түр хороо хуралдаж, даргаа сонгох юм байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Эдийн засгийн байнгын хороо | Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 09.00 | “Их засаг” |
2 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” |
3 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | 334 тоот |
ХОЁР.БАЙНГЫН, ДЭД, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Нийгмийн бодлогын байнгын хороо | ·Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн 2024.01.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Хянан шалгах түр хороо /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/ | ·Түр хорооны даргыг сонгох | 12.00 | “Их засаг” |
3 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан | · Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо | ·Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох | 15.00 | “Үндсэн хууль” |
5 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | · Хаврын тариалалтын явц байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох | 16.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |