МЭХ: Монгол улсад хувцас оёдлын үйлдвэрлэлийг дэмжих төв байгуулна

МЭХ нь 2023 оны 8-р сард Солонгосын Жижиг, Дунд үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогын хүрээлэн (KISME)-тэй хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу 2024 онд Солонгосын Үйлдвэр, Худалдаа, Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй ODA(Official Development Assistance) үйл ажиллагаанд “Монгол улсад хувцас оёдлын үйлдвэрлэлийг дэмжих төв байгуулах, боловсон хүчнийг сургаж хөгжүүлэх” сэдвээр төслийн саналыг хүргүүлэхээр ажиллаж өнөөдөр уулзалтаа бас хийлээ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр арвин туршлагатай Солонгос улсын жишиг болон судалгаан дээр үндэслэн Монгол улсад хувцас оёдлын үйлдвэрлэлийг дэмжих төв байгуулан үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон чадварлаг боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэх зэрэг үйл ажиллагаа явагдах юм.