Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

  •  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар
  •  Шинэ Хархорум хот, Шинэ Зуунмод хотыг төлөвлөж байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар
  •  Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төслийн талаар
  •  “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  •  Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
    •  “Иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 30 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.