АНУ-ын Массачуссетсийн төв эмнэлэгт гахайн бөөр 62 настай Ричард Слэймэн гэх өвчтөнд шилжүүлэн суулгуулгажээ. Түүнд 4 цагийн турш хагалгаа хийж, гахайн бөөрийг амжилттай суулгасан байна. Одоогоор түүний шинэ бөөр тун сайн, хэвийн ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд генетикийн хувьд өөрчилсөн гахайн эд эрхтэн суулгуулсан бараг бүх тохиолдол бүтэлгүйтэж байсан юм.
Харин энэ удаагийн мэс ажилбар маш амжилттай байж, анагаах ухааны түүхэнд бичигдлээ гэж Массачуссетсын төв эмнэлгийн эмч нар дүгнэж байна.
Гахайн бөөр суулгуулсан Ричард Слэймэний хувьд өнгөрсөн хугацаанд бөөрний үрэвслийн төгсгөл шатандаа орж, амь аврагдахаар тэмцэж байсан хүн гэнэ.