Хэдхэн хоногийн өмнө БГД-ийн Ииргэдийн хурлын төлөөлөгч Н.Энхчимэг гэж бүсгүй ХҮН намаасаа гарч байгаа өргөдлөө намын дарга Т.Доржхандад өгөөд гарч байгаа талаараа мэдэгдсэн билээ.
Тэгвэл намыг байгуулагдахад гишүүн нь болж элсэж байсан хуульч О.Батхүү мөн намаасаа татгалзаж байгаа талаараа мэдэгджээ. Тэрбээр “Хүн намын гишүүнчлэлээс татгалзлаа. Ирэх сонгуульд амжилттай оролцохыг хүсье” гэжээ.
Харин намын дарга Т.Доржханд ярихаа “Одоогийн байдлаар нэр дэвших процесс нэлээд сайн явж байна. Нийт 160 гаруй хүн ХҮН намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. Нэр дэвшигчдэд тодорхой гурван шаардлага тавьж байгаа. Тухайлбал өмнө нь авлига, хулгайн хэрэгт холбогдоогүй байх ёстой. Хоёрдугаарт, популизм хийхгүй. Мөн энэ улсыг авч явах, хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, намынхаа үнэт зүйл бодлого зарчимд нэгдсэн хүмүүсийг нэр дүвшүүлнэ” гэжээ.