Ослын улмаас нэг хүн бэртжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр өглөө 06.58 цагт авто осол гарчээ. Ослын улмаас нэг хүн бэртэж, эмнэлгийн тусламж авсан байна.

Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн ажиллаж, мөрдөн шалгаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.