Хүннү эйр-ийн нислэг нэмэгдлээ.
“Хүннү Эйр” компани солонгосын хотуудаас Мөрөн болон бусад орон нутгийн нисэх буудал уруу шууд нислэг хийнэ.
Тус нислэгийг солонгос улсын “Раксо Холдинг” компанитай хамтын ажиллагаа эхлүүлснээр солонгосын хотуудаас орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр ажиллаж байна. Улмаар БНСУ- жуулчдаас гадна Солонгосоор дамжин монгол орны байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр зорин ирж байгаа гаднын жуулчид Улаанбаатар хотоор заавал дамжин өнгөрөх шаардлага үгүй болох юм.
Мөн хойшид “Хүннү Эйр” “Раксо Холдинг” компаниуд Филиппин, болон БНСУ- ын зах зээлд хамтран ажиллахаар болсон байна.