ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр салхи түр зуур ширүүсэж шороон шуурга шуурч, ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад нутгаар секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 12-17 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.


2024 оны тавдугаарсарын 08-наас 2024 оны тавдугаар сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

  1. 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Увс нуурын хотгор болон Онон, Улз, Халх голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хагаст сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр хална.