Тоглохоор гараад сураггүй болсон хүүг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 7 настай эрэгтэй хүүхэд гадаа тоглохоор 08:30 цагийн орчимд айлаас гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлага 2024.05.06-ны өдрийн 18:23 цагт иржээ.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид А /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 19:35 цагаас эхэлж, Шарын гол сумаас зүүн урд зүгт 8 км-т Санжинт багийн “Ар хавчуу” гэдэг газраас 20:26 цагт эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.