УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат энэ өдрүүдэд баруун аймгуудын иргэдтэй уулзалт хийж байна. Тэрбээр Увс, Ховд, Завхан зэрэг аймгийн иргэдтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, бүсчилсэн хөгжил сэдвээр мэдээлэл өгч, санал солилцож байна.
Харин сонгуулийн байгууллага түүний энэ уулзалтыг хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна. СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир “УИХ-ын гишүүн, сайд асан Н.Цэрэнбат баруун аймгуудад Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг танилцуулж яваа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг шууд хэлье” хэмээн хэллээ.
Сонгуулийн хууль зөрчсөн горилогч, нэр дэвшигчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах, нэр дэвшигчээр бүртгэсний дараа зөрчил гаргасан нь тогтоогдвол нэрийн жагсаалтаас хасах хуулийн зохицуулалттай юм.