Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж өөрийн твиттертээ цэцэд хандсан талаараа бичсэн байна. Р.Даваадорж: “Үнэхээр тэссэнгүй, Цэцэд хандлаа. Арай дэндүү галзуурч байна, эрх баригчид.
Төсөв батлагдчихсан байхад малчдаа дэмжих нэрийн дор хэдхэн хоногт хууль оруулж ирж батлаад малчидад 5 их наядын зээл олгох юм гэнэ.
Хамаг аж ахуй нэгжүүд нь хаалгаа барьж, иргэд нь зээлээс зээлийн хооронд амь зогоож байхад төсвийн болон төв банкны хуулиа зөрчиж хөтөлбөр нэрийн дор сонгуулийн авилгал эхэлсэн нь Үндсэн хуульдаа харшлах ноцтой үйлдэл.
Мөнгөний нийлүүлэлтийг хиймлээр өсгөх нь иргэдийн амьдралыг үнийн өсөлт, ханшийн сулралаар дордуулах, улс орны гадаад өрийн хэмжээг нэмэх, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дарамт учруулах зэргээр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлсэн нэн хортой шийдвэр” гэжээ.