ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр, маргаашдаа нутгийн төв хэсгээр бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 хэм, Увс нуурын хотгор, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-33 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,борооны өмнө түр зур ширүүснэ. 13-15 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 25-наас 2024 оны тавдугаар сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 26, 27-нд ихэнх нутгаар хална.