УИХ-ын чуулган Лхагва гаригт хаана

УИХ-ын 2024 оны хаврын чуулган нөгөөдөр хаалтаа хийх аж.  Хаалтын хуралдаанаар хүлээгдэж буй хуулиудаа батлах сурагтай. 2020-2024 оны УИХ-ын чуулганаар нийт хичнээн хууль батласан нь мөн ирэх лхагва гаригт тодорхой болох юм байна.

Энэ удаагийн УИХ-ын 76 гишүүний бүрэн эрх 6 сарын 28-нд болох УИХ-ын сонгуулийн дараа дуусгавар болох юм.