Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.06.06/-нд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Гепатитын В, D вирусийн халдварын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Эрүүл мэндийн салбарт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийсэн талаар, Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар /Эрчим хүчний нүүрсний хангамж, шахмал түлшний талаар/, “”Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл /Сүмбэр-Рашаан, Архашаат-Хавирга боомт/ зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.