“Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмлээ.

“Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 зуун мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа.

Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах  хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.