“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” хэлц үг монгол хэлэнд бий. Уул уурхайн салбар цэцэглэж байх үед Эрдэс баялаг эрчим хүчний сайд явсан бадрангуй эр Д.Зоригт улс төрөөс ангижирч энгийн амьдралыг эрхэмлэх болоод удаж буй.
Бүхэл бүтэн улсын салбарын сайд явсан тэрээр өдгөө бэлтгэлийн өмд цамц өмссөн шиг ээ, эхнэрийнхээ хоолон гэрийн хоолны бараа материалыг цуглуулж “Хүчит шонхор” захаар эргэлдэх болжээ.
Ингэхдээ бусад нөхрүүдийн адил эхнэрийнхээ гарын үзүүрт зарагдаж, грүшик хийсэн шиг явдаг аж.
Бас болоогүй хамар нь халцарч, дугаар нь хонхойсон “пүүжээ” хөлөглөх болсон сурагтай. Түүний энэ төрхийг харсан худалдаачид “Ишшш…сайд явсан хүн ингэж доош орох гэж” хэмээн шогшорч байхад зарим нь “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” хэмээн өмөөрөнгүй дуугардаг болсон гэнэ шүү.