Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг “Ерөө” голын усанд живж байсан бага насны хоёр хүүхдийг аварсан иргэн өөрөө энджээ.
Энэ тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 11:24 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Б /19 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, 3 метрийн гүнээс цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлжээ.