Өчигдөр 15:45-16:15 цагийн хооронд орсон түр зуурын усархаг борооны улмаас Налайх дүүргийн 3, 4 дүгээр хороонд 2 гэр, 1 байшин, 2 автомашин усанд автсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, гэр байшинд орсон усыг соруулж гаргасан.
Мөн 1 дүгээр хорооны “Уурхайчид”-ын 14, 25 дугаар гудамжинд 2 байшин, 4 гэр усанд автжээ. Уул уурхайн Аврах 09 дүгээр ангийн алба хаагчид 4 гэр, 2 байшинд орсон 85 тонн усыг шавхан гаргаж, 20 метрийн урттай шуудуу ухаж, 1,5 метрийн өндөр, 80 см-ийн өргөнтэй 15 метрийн урттай шороон далан босгосон байна.