Өнөөдрөөс эхлэн шөнийн 02 цаг хүртэл үйлчлэх автобусны гурван чиглэл

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлнэ.

Үүнд:

ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”

ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”

ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай”

Шөнийн тээврийн үйлчилгээ 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсанд хүлээн авч байна.

 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР