БООМТУУДАД 715.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГЭЭД БАЙНА

Засгийн газраас Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудад улсын төсвийн хөрөнгөөр 63.0 тэрбум төгрөг, олон улсын байгууллага, болон зээл тусламжаар 652.3 тэрбум төгрөг нийт 715.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Одоогийн байдлаар иж бүрэн шинэчлэл хийгдэж буй 5 боомт, тоног төхөөрөмж нийлүүлэгдэж буй 2 боомт, нарийвчилсан зураг төсөл хийгдсэн 2 боомт, нарийвчилсан зураг төсөл хийгдэж буй 8 боомт, суурь судалгаа, концепци хийгдсэн 4 боомт байна.
Хилийн боомтуудад улсын төсвийн хөрөнгөөс гадна хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдсэн авто зам, төмөр зам, автомат удирдлагатай тавцант тээвэр зэрэг бүтээн байгуулалтууд өрнөснөөр боомтын хүчин чадал 3 дахин, экспорт 2 дахин нэмэгдэв.