Үстэй дээлтэй шинэжилдэнэ гэж зүүдэлсэнгүй явлаа

 

Тоглосон ганц реклам, бүтээсэн нэг дүрээрээ бүхий л Монголчуудын танил болсон Ц.Наранханд гэх бүсгүй цагтаа цалгиж, залуусын харцыг унагаж явсан бүсгүй.

Лаки минт” рекламанд тоглож өөрийгөө давхар рекламдан олны танил болж, дараа нь “Надтай гэрлээч” киноны гол дүрд тоглосон жүжигчин бүсгүй нэгэн хэсэг эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч “Эх үрсиий судар” гэх ном хүртэл хэвлүүлж, борлуулсан хөдөлгөөнтэй нэгэн.

Ойрын үед сураг алдараад байсан Ц.Наранханд “Хайртай” төслийн хүрээнд эх орныхоо 21 аймгаар бүтэн тойрч байгаа аж.

Өдгөө Ховд аймагт ажиллаж байгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа “Ховд аймагт өвлийн гутал үстэй дээлтэй шинэ жилдэж явна гэж зүүдэлсэнчгүй явлаа. Халууцсан гэж яана. Монгол улсын өнцөг булан бүрт Шинэ жилийн арга хэмжээнүүд болж байна. Энэ баяр жинхэнэ давалгаа болдог юм байна” хэмээн бичжээ.