Салхитын мөнгөний ордын авлигын хэргээр шалгагдаж байгаад зугатсан Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбатыг Монгол улсад авчирах боломжгүй болсон талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь тэрээр АНУ-ын хамгаалалтад орсон байна.
Улмаар Монгол Улс, АНУ-ын хооронд ялтан солилцох гэрээ байдаггүй учраас түүнийг Монголд авчрах ямар ч боломжгүй аж.
Энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан түүний ээж гавьяат хуульч Б цагдан хорих байранд амиа алдсан билээ.
Тэгвэл энэ хэрэгт холбогдсон 17 шүүгчийн зарим шүүгчийн хэрэг удахгүй шүүхэд шилжих юм байна.