“Топ модель” загвар өмсөгч О.Пүрэвдулам Ц.Мянганбаярын нялх амрагаар тодорч, долоо дахь охиныг нь төрүүлж өгөөд багагүй хугацаа үдлээ.
“Алтны магнат” асан Ц.Мянганбаярын сүүлчийн сонголт, эргэлт буцалтгүй хайрын эзэн яахаргагүй О.Пүрэвдулам гэж ярих хүмүүс цөөнгүй.
Тэрбээр сүүлийн үед бүхий л загварын шоунд оролцдог болсон. Энэ нь Ц.Мянганбаярыг залуу эхнэр нь тэжээх болжээ гэх ярианы үндэслэл болсон.
Тэгвэл топ модель О.Пүрэвдулам 2019-2020 оны шинэ жилийн баярыг Японы нийслэл Токио хотод тэмдэглэхээр зорьжээ. Харин түүний “дампуурлаа зарласан” нөхөр хамт явсан эсэх нь тодорхойгүй байна.